Өнөөдөр шинэ хичээлийн жил эхэлж, олон бяцхан үрс их эрдмийн аянаа эхлүүлж байгаа. Тэгвэл МУГТ, олимпийн аварга Э.Бадар-Ууганы том охин өдгөө сургуульд орох насанд хүрч ээж, ааваараа хөтлүүлэн ийнхүү сургуулийн босго алхжээ.

Ижий, аавынхаа бахархал нь болсон Б.Нандин охин “Улаанбаатар элит” олон улсын дунд сургуульд суралцахаар цэцгийн баглаа тэврэн ирсэн байна.

Монгол түмний хайртай тамирчин аваргынхаа гэр бүлд аз жаргал ерөөе.