Энэ удаагийн “Mobile news”-ээр хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин, “Honeymoon” хамтлагийн ахлагч Д.Солонготой ярилцаж “Honeymoon” хамтлагийн ахлагч Д.Солонго дахин тасартлаа уужээгэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр монголын цөөн хэдэн охидын хамтлагийн нэг болох “Honeymoon” хамталгийн ахлагчаар ажиллахын зэрэгцээ хошин урлагийн салбарт чамгүй олон уран бүтээл туурвисан авъяаслаг нэгэн.

Түүний талаархи мэдээлэл тэр цацагдаад байдаггүй ч сүүлийн үед бор дарс хэтрүүлэн уудаг болсон, Шинэ Үе продакшний жүжигчин Сөрөлттэй хайр сэтгэлийн холбоотой гэх мэт мэдээллүүд цацагдах болсон билээ. Энэ талаар түүнтэй ярилцахад дээрхи мэдээллүүдэд нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг хэллээ. Үнэхээр залуу насны гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ чимж, урлагаар жигүүр хийж яваа түүний талаархи худал мэдээллүүд цацагдаж  байгаад тун харамсалтай байгаагаа илэрхийлсэн.

Хайр дурлалын холбоотой гэх жүжигчин Сөрөлттэй уран бүтээлийн гэмгүй сайхан ах дүү бөгөөд архи дарс хэтрүүлэн хэрэглэх нь байтугай хэрэглэхийг ч хүсээд байдаггүй хэмээлээ.

Дашрамд дуулгахад “Маск” продакшны уран уран бүтээлчид нь Солонгоог хамтлагийнхаа уран бүтээлд анхаарлаа хандуулан шинэ цомгоо гарга хэмээн 1 жилийн чөлөө олгосон гэнэ. Тиймээс сүүлийн хугацаанд хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд ирэх 4 сараас хэвлэлтэнд явуулахаар болжээ. 3-р сар гараад шинэ эхлэн клипүүд нь цацагдаж эхлэх гэнэ.

“Бал сар” хэмээх нэртэй анхны цомгийн ажлыг Намуун студийн хамт олон гүйцэтгэж байгаа бөгөөд “Хаа хүрэх гэж”, “Гэртээ харимаар байна”, “Бал сар” гэх мэт олон гайхалтай дуунаас шинэ цомог нь бүрдэж байгаа аж.

Мөн шинэ цомгоо гаргахтай холбогдуулан “Honeymoon” хамтлагийнхан гайхайлтай өвөрмөц стильтэй эргэн ирж, бусдаас ондоо уран бүтээл туурвихаа амласан юм.

 “Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш