Жүжигчин О.Долгор  гэр бүл зохиож, бүл нэмэн зав чөлөө муутай ч уран бүтээлээсээ хөндийрөөгүй юм. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Микроны босс” инээдмийн уран сайханы тоглосон бөгөөд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийн “Хөлтрөг” уран сайханы кинонд дөнгөж тоглоод дуусчээ.

Мөн жүжигчин О.Долгор SBN телевизийн бүтээл “Сувдан даруулга” киноны гол дүр Хулангоо охины дүрд тоглохоор болжээ. Богд хаан олноо өргөгдөн Монголын автономит төр байгуулахын өмнөх Монгол орны аж байдал, язгуур угсаат нэгэн гэр бүлийн ээдрээт түүхийг өгүүлэх уг киноны зураг авалт энэ сарын дундуур эхэлж, дэлгэцэнд 12-р сард гарахаар төлөвлөгдсөн байна.  

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээлээс сэдэвлэсэн тус киног SBN телевиз долоон жилийн ойдоо зориулан “Шүүдэр” продакшнтай хамтран бүтээж байгаа аж.

Б.Хорлоо