Өнөөдрөөс яг жилийн тэртээ хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр гэртээ харих замдаа 12 настай Б.Есүгэн охин барилгын өргөгч кранд дарагдан алтан амиа алсдсан эмгэнэлт хэрэг гарч олон олон аав, ээжүүдийн зүрхэнд шаналал хурсан.  

Энэхүү хар өдрийг бид хэзээ ч мартаагүй билээ.  Тийм ч учраас жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, бяцхан охиныг дурсаж байна.

Энэ хэргийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 03-ны өдрийг Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм. Өнөөдөр охины дурсгалыг хүндэтгэж охины хийж, бүтээхийг хүссэн зүйлс, хүсэл мөрөөдлийн тухай болон хийсэн бүтээсэн зүйлс болох шүлэг, зургаар нь үзэсгэлэн гаргах гэж байна.

Ижий, аавынхаа эрх хонгор охин, улс орныхоо ирээдүй хойч болсон түүнийг хорвоог орхиход монголчууд даяараа гашуудсан. Дахин ийм аймшигт хэрэг битгий гараасай хэмээн дор бүрнээ залбирсан.

Монголын үрс маш олон олох болтугай.