Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэгийг бид хэдийнэ таних билээ. Гэхдээ түүнийг мисс гэхээс илүүтэй дэлгэцийн бүтээлүүдээр нь илүү мэднэ. 

 Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”, хамгийн сүүлд  "Ану хатан" кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг гаднаасаа ч,  дотроосоо ч сайхан байхыг эрхэмлэдэг гэнэ. Түүний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг ажээ.

Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг хэмээн хэлдэг.

Тэрбээр багаасаа л урлагт элэгтэй байсан бөгөөд долоон настайгаасаа бүжиглэж эхэлжээ. Түүний удамд ч урлагийн хүмүүс цөөнгүй  байсан гэдэг.  Тэр ч утгаараа урлагт хайртай хэмээн хэлж байсан удаатай.

Б.Хорлоо