"Гудамж" төслийн хүрээнд зассан Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр 11.40 цагт бүрэн ашиглалтанд оруулахаар болжээ. Төлөвлөгөө ёсоор бол тус уулзварыг өнгөрөгч сарын 26-нд нээх байсан ч зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани ажлын хариуцлага алдсантай холбоотойгоор тодорхой хугацаагаар хойшлоод байсан юм.

Тэгвэл өнөөдөр зам засварын ажил бүрэн дуусч ийнхүү ашиглалтанд орууллаа.