Нийтийн дууны залуу уран бүтээлчдийн төлөөлөл МУСТА дуучин Э.Төрмандахыг олон сайхан дуугаар нь бид мэднэ. Түүний “Сайхан”, “Аархал”, “Энх улирал” гэх мэт дуунууд нь бидний сонсох, аялах дуртай дуунууд болсон билээ.

Тэгвэл энэ удаад дуучин Э.Төрмандах “Тайжийн хурд” хэмээх шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. Бид түүний шинэ уран бүтээлийг хүргэж байна. Уг дууны үгийг яруу найрагч Ганбаатар бичиж, аяыг нь  Ганболд зохиосон бөгөөд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд зориулж "Морин спорт уяачдын холбоо"-оос хамтран гаргасан гэнэ. .

Ингээд түүний шинэ уран бүтээлийг сонирхоно уу?