​Сайн байна уу? Би 24 настай бүсгүй. Нөхөр бид хоёр тусдаа амьдраад 3 сар болж байна. Жил гаран өөр өөр газар амьдрах шаардлага гарсан гэх үү дээ. Бид их идэвхитэй гэж хэлж болох бэлгийн амьдралтай байсан.

Манай нөхөр тиймэрхүү ажилдаа сайн намайг дандаа тавиулдаг, шөнө бүр 2 удаа хийгээд бүр сурчихсан байсан. Тийм болохоор одоо би их хүсдэг. Саяхан мессэнжерээр энэ тухайгаа нөхөртөө хэлтэл надад секс хамтрагчтай бол гэж зөвлөсөн. Тэр их чөлөөтэй үзэл бодолтой ч гэх юмуу тийм хүн л дээ. Хайр ба секс заавал хамтдаа байх ёстой зүйл биш гэж үздэг. Намайг хэзээ ч хардахгүй гэдэг юм. Тэгээд надад баар юмуу пабаас дажгүй залуу олохгүй юу ажлын газрын ч юмуу таньдаг залуус бол дэмийдээ дараа нь хэл аманд орно гэж зөвлөлөө. Гэхдээ миний (би өөрийгөө дажгүй бүсгүй гэж боддог хүмүүс ч тэгдэг л юм) хувьд бар, пабаас дажгүй залуу хайгаад явж байх нь арай биш ч юм шиг.

Тэгээд тийм залуу олдлоо гэхэд сексдээ муу ч юмуу надтай тохирохгүй байвал яах вэ? Ахиад хайх уу? Ахиад муу байвал яах вэ? Бас нэг асуудал байгаа нь өмнө нь би нөхрөөсөө өөр хүнтэй унтаж байсангүй. Миний хүсэж байгаа зүйл зөв үү буруу юу? Ард нь гарах үр дагавар, гэр бүлийн харилцаанд яаж нөлөөлөх бол гээд бодох ёстой зүйл зөндөө л байна л даа. Энэ тал дээр туршлагатай хүмүүс зөвлөөч. Би яасан нь дээр вэ?