УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн түүнтэй уулзахаар иржээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордны голын танхимын хөдөлгөөнийг Төрийн ордны хамгаалалтын алба түр хязгаарлаад байна.

Учир нь, өнгөрсөн Даваа гарагт Баянгол зочид буудалд болсон цагдаа, тусгайгийнхны ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн түгшүүртэйгээр хотод ирсэн ажээ. Иймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд иргэдийн төлөөллийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж дуусах хүртэл Төрийн ордны гол хаалгаар хүн орохыг түр хязгаарласан байна.