Улсын Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар улс төрийн нийт 24 нам бүртгэлтэй байна. Тэднээс 23 дахь нь Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нэртэй 2015 оны тавдугаар сард Дээд шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авсан байна.

Тус нам нь Ц.Баянбилэг даргатай, 3131 гишүүнтэй, Баянгол дүүргийн VIII хороо, Хөгжил хотхоны “Алтан онгоц” ХХК-ийн байранд байрладаг аж. Энэ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын оролцоотой байгуулагдсан, түүний нөөцөд хадгалсан нам гэсэн мэдээлэл байна.

 

М.Цэцэг