“ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчилсан намын гишүүн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан. Түүнийг 2016-03-31-ны өдөр баривчлан саатуулсан байдаг. Түүнийг саатуулагдаж байхад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл болон Л.Болд нар эргэсэн гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна. Өчигдрөөс эхлэн Ж.Равдандоржийг батлан даалтад гаргажээ.

Түүнтэй нэг өдөр саатуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг мөн батлан даалтад гаргасан байна. М.Мөнхөө нь Д.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд саатуулагдаад байсан юм. Түүнийг саатуулагдаж байхад МАХН-ын нүүр буруулсанг эх сурвалжууд баталж байгаа.

Ж.Равдандорж, М.Мөнхөө нарын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа