Монгол поп опера "Увертюра" хамтлагийн залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, энэ оны эхээр "Надад үлдсэн найз" мюзиклээ тоглосон нь үнэнч фенүүдээсээ болон үзэгч түмнээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл тэд бүтээлийнхээ чанар чансааг үнэлүүлэхээр "Гэгээн Муза 13" наадамд шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн номинациудад нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.

Театрын урлагийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан өргөмжилдөг "Гэгээн Муза" наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд "Увертюра" хамтлагийнхан "Надад үлдсэн найз" мюзикл наадмын хүрээнд ирэх тавдугаар сарын 2-нд 19:00 цагаас УДЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болжээ. Ийнхүү өөрсдийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн мюзиклын төрөлд хүч үзэж, түүгээрээ театр урлагийн хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулан олон улсын наадамд өрсөлдөж буй "Увюртура" хамтлагийн залуустаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86683000, 86684000 утаснаас авах боломжтой.