Хаана, юу болно тэнд аль хэдийнээ гүйгээд оччихсон явдаг эрхэмээр аварга Д.Дагвадорж тодроод байгаа билээ. Тэрбээр зөв цагтаа зөв зүйлийн талаар хамгийн түрүүнд эхэлж дуугарлаа гээд магтчихад гэмгүй. Учир юу гэхээр, Эрүүл мэндийн салбарын толгой байгууллага сайдгүй байгаа энэ үед улаанбурхан газар авч онц байдал зарлахад хүргээд байгаа билээ. Хоёр хүүхэд дундаа нэг амьсгалын аппараттай байгаа юм.

Тэгвэл Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа "Улаанбурхан өвчний эсрэг яах уу ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Тариа вакцин гэх зүйлс? Өөр юу байдаг билээ? Хөрөнгө босгоё л доо хэдүүлээ аппаратыг нь шийдэе, Хэрэгтэй зүйлсээс нь хайгаад явж байна. Нялх хүүхдийн судас ологч гэх мэт" гэж жиргэлээ.