​Би одоо 33 настай 4 жилийн өмнө нэгэн залууд анх хараад л дурлаж хайртай болсон. Бид уулздаг болоод удаагүй байхад түүнийг өөрөөсөө 8 насаар дүү гэдгийг мэдэж тэр үеэс л миний толгойд өөрөөсөө олон нас дүү хүнтэй гэрлэх хэрэг байна уу?

Больсон нь дээр биш үү гэдэг бодол салахаа болив. Харин тэрний хуьд бас л минийх шиг бодол байнга шаналгадаг болохыг мэдээд бид хоёулаа л уулзахаа болихоор шийдлээ. Өнгөрсөн жилүүдэд 3 ч удаа болих гэж хичээсэн гэхдээ би яагаад ч түүнийг мартаж чадахгүй байна. Харин ч бүр их хайрлаад байгаа ч юм шиг. Тэрний хувьд над руу утасаар ч ярихгүй байхыг хичээдэг ч хэцүү үед үргэлж яаж ийгээд дэргэд минь гараад ирэх юм. Тэр бас намайг мартаж чадахгүй байгаа бололтой. Бас нэг хэцүү нь тэдний гэрийнхэн биднийг насны зөрүүтэйг анх мэдээд суухыг эрс хориглосон болохоор манай гэрийнхэн ч бас тэгэх болов уу гээд хэлж ч чадахгүй юм. Тэрний тухай бодохгүй өдөр нэг ч байхгүй би ер нь юу л болоод байна даа…

Би яах ёстой вэ? Надад зөвлөөч