Манай хамгийн алдартай охидын хамтлаг болох “Sweetymotion” хамтлагийнхан уран бүтээл хийгээд цөөнгүй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон арвин уран бүтээл туурвиж, өдгөө үл мартагдах тэр л оргилд хүрчээ.

Тэд 2001 онд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод зохиогдсон “Цагаан сар” наадамд оролцон тэргүүн шагнал болох Гран Приг хүртжээ. Мөн 2003 онд БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Азийн Олон Улсын Наадамд оролцон “Хамгийн ирээдүйтэй хамтлаг” шагналыг хүртжээ.

Тэднийг хамтлагийн продюсер Чинбаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Чинбаа “Sweetymotion”-ыхны хөгжилтэй, найрсаг, үнэнч найз, мөн хатуухан багш нь гэнэ. Тус хамтлаг өнөөдрийн амжилтанд хүрэхэд продюсер Чинбаагийн үүрэг чамгүй их байсан нь тодорхой.

Дашрамд дуулгахад, "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд "Cover Concert" хэмээх тоглолтоо 9-р сарын 06-нд  "VEGAS" night club-т, 7-нд “Corporate 2” зочид буудлын 16 давхарт байрлах "VIEW LOUNGE"-д толилуулах гэж байна.

Сэтгэлд шингэсэн үе, үеийн гайхамшигтай хит дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтонд уригдах зочдыг дурдвал: "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэн, C4 хамтлаг,  beatbox Бачка, дуучин Баясал нар байх аж.