ОХУ-ын Липецкт Волковын гэр бүл 2016.03.24-нд хүүтэй болсон байна. Хүүгийн эцэг Николай Волков шинэ хүнд өөрийнхөө шүтэн биширдэг хөлбөмбөгчин болох Лионель-Мессигийн нэрийг өгчээ. Тодруулбал хүү Лионель-Месси Николаевич Волков гэдэг нэртэй болсон бөгөөд аав нь хүүгээ алдартай хөлбөмбөгчин болно гэж найдаж байгаа гэнэ.