Дуучин Темпо буюу Б.Болдбаатар мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг нарыг үерхэдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Залуу хосууд үргэлж л хамтдаа явж байдаг. Харин сүүлийн үед арга хэмжээн дээр хамтдаа харагдахаа больсон.

Уг нь урлаг судлаач мэргэжилтэй тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Намайг унаж явахад хажууд минь түших хүн" гэж хайртынхаа зургийг олонтаа пост хийдэг байсан бол өдгөө түүний хайрт нь хаачив. Өөрийнхөө гэрэл зургийг өдөр болгон оруулж, найзуудтайгаа гадуур зугаалах болжээ. Сүүлийн үед хэт туранхай толгой нь том харагдах боллоо гэж шүүмжлүүлэх болсон Шүүдэрээ "Жин чухал биш. Яаж харагдах нь л чухал" хэмээн цахим найзуудынхаа шүүмжлэлд хариу барив.