Төрийн ордонд дөнгөж сая МАХН болон МАН-ын хамтарсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс тус хоёр намыг 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна.

Тэгэхдээ нэр дэвшигчдийн квот болон нэр дэвших асуудлыг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзэж байж шийдэхээр болсон гэнэ. Харин эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал хамтдаа тэмцэнэ гэж мэдэгдлээ.