Монгол улсад хамгийн томд тооцогдож байгаа газрын тосны бүтээгдэхүүний “Шинэ Толгойт” агуулахыг Петровис, НИК компани өнгөрсөн сард ашиглалтанд оруулсан билээ.

Монголчууд бидэнд шинэ технологийг нэгээр нэмсэн бүрэн автомат, олон улсын стандартад нийцсэн “Шинэ Толгойт”  агуулах дээр галын аюулгүй ажиллагаанысургалтыг тус компани Нийслэлийн Онцгой байдлын газрынгал унтраах ангийн бүрэлдэхүүнтэй хамтранзохион байгуулсан байна.
Сургалтыг танхимын болон дадлага сургуулилал хосолсон цогц хэлбэрээр зохион байгуулсан аж.
Тухайлбал, шатахуун тээврийн хэрэгсэл агуулахад нэвтрэхэд шалгах үйл ажиллагаанаас эхлээд ослын мэдээлэл хүргэх, барагдуулах, осолд дөхсөн тохиолдол, ослоос урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох арга хэмжээ, гал унтраах болон гамшигаас хамгаалах сайн дурын бүлгэмийн гишүүдийн үүрэг, гал унтраах туслах үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний саванд гарсан гал түймрийг унтраах тактик, тархалтын сургууль зэрэг галын ажиллагаатай холбоотой цогц сургалтыг хийж байна.
Мөн энэ үеэр агуулахын галаас хамгаалах усан сан, хөөсний системийг ажиллуулах болон гамшиг, гал түймрийн голомтод байрлах ажилтнуудыг аврах сургуулилалтыг хийжээ.
    Агуулах нь нийт 44 мянганметр куб багтаамжтай бөгөөдэнэхүү агуулахад таван сая литр багтаамжтай галаас хамгаалах усан сан, долоон мянган литрийн багтаамжтай гал унтраах хөөсийг байрлуулсан нь галын аюулгүй ажиллагааг онцгой анхаарсан  шийдэл аж.


2. Гал унтраах дугаар ангийн бүрэлдэхүүнд тоног
төхөөрөмжөө танилцуулж байгаа нь





4. Гал унтраах тархалтын сургуулилалтын үеэр

5. Гал унтрааж байгаа байдал


6. Ус ашиглан гал унтраах сургуулилалт


7. Ус ашиглан гал унтраах сургуулилалт


8. Галын хөөс ашиглан унтраах сургуулилалт


9. Галын хөөс ашиглан унтраах сургуулилалт


 

 

10. Галын хөөс ашиглан унтраах сургуулилалт