Ирэх сард  Казакастаны нийслэл Алмата хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.  Уг тэмцээний 64 кг-ын жинд ямар тамирчин явах нь тодорхойгүй байгаа бөгөөд хэн явах талаар  хэвлэлээр багагүй хэл ам гараад байгаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд саяхан Азийн аварга болсон бол ОУХМ З.Энхзориг энэ жил улсын аварга болсон билээ.  Тэдний хооронд хэн явах эсэх нь нилээдгүй маргаан дагуулж, хүн бүрийн сонирхлыг татаж байгаа юм.

Тэгвэл энэ сарын дундуур хоёр тамирчны хооронд сорил хийхээр шийдвэрлэсэн  байна. МУГТ У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сорилд оролцохгүй хэмээн мэдэгдэл хийж байсан ч Боксын холбооноос гаргасан шийдвэрийг даган сорилд оролцохоор болжээ. 

Б.Хорол