Нас бараад хоёр жил болж байгаа хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг байжээ. Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэгүүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар иргэн Д-тай ярилцлаа.

-Нас бараад хоёр жил болж байгаа нөхрийн тань тэтгэврийн мөнгийгхаламжийн ажилтнууд хувьдаа завшдаг байсан нь илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үнэхээр хүний санаанд багтамгүй харамсалтай зүйл болсон байна. Нөхөр маань хоёр жилийн өмнө бурхан болсон юм. Ингээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байтал гэнэт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс утсаар залгаж “Ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Юунаас болоод мэдүүлэг авах гэж байгаа талаар асууж тодруулсан юм. Гэтэл нөхрийн тань асуудлаар шалгагдаж байгаа хэрэг байна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн газарт яваад очтол Баянгол дүүргийн нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай холбоотой их зузаан хавтаст хэрэг танилцуулсан. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн ажилтан хэргийн байгаа талаар тайлбар мэдээлэл өгсөн. Нас барсан хүний тэтгэврийг хууль бусаар хувьдаа завшдаг сүлжээ бүхий томоохон гэмт хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай холбоотой олон мянган хуудастай хавтаст хэрэг байна лээ. Баянгол дүүрэгт гэхэд надаас өмнө арав гаруй хүн орж ирсэн гэсэн. Надаас хойш олон хүний асуудал байгаа гэж байна лээ.

-Яг яаж тэтгэврийг хувьдаа завшдаг байсан юм бол?

-Энэ талаар надад нарийн мэдээлэл байхгүй. Ямар ч байсан нас барсан гээд бичиг баримтыг нь бүрдүүлээд өгсөн. Талийгаач маань 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэтэл таван сар гаруй хугацаанд сард 350 гаруй мянган төгрөг авсан нь тогтоогдсон. Цагдаа нар та бүхэн тэтгэврийн янз бүрийн зээл авч байсан уу гэж асуусан. Бид амьдралын боломж тааруу биш. Тэтгэврийн мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Тэгсэн таны талийгаач болсон нөхрийн тань нэр дээр сар бүр тэтгэврийн мөнгө хууль бусаар авч байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж мөрдөн байцаагч хэлж байна лээ. Одоогоор хоёр сая гаруй төгрөг авсан гэдэг нь эд мөрийн баримтаар тодорхой болсон байсан. Уг нь тэтгэврийн мөнгө авах чинь их төвөгтэй шүү дээ. Тухайн хүн өөрийн биеэр заавал очих ёстой. Бүр ойр тойрны хүмүүс нь батлан даагч болж авдаг биз дээ. Гэтэл Төрийн сангаас дансанд орсон мөнгийг банкнаас яаж авч байсан юм бэ гэдэг нь сонин байгаа юм. Миний хардаж байгаагаар халамжийнхан, банкны ажилтнууд гээд сүлжээ гэмт хэрэг байх.

-Хэргийн мөрдөн байцаалт дуусаж байгаа болов уу. Танд энэ талаар мэдээлэл байгаа юу?

-Мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэсэн. Нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд энэ хэрэгтэй холбоотой гэж байна лээ. Монголд бурхан болсон хүнд мөнгө хэрэг болж байгааг Монголын халамжийн ажилтнууд мэддэг болчихсон юм уу. Төрийн албан хаагч ийм ёс зүйтэй байна гэдэг гутамшиг биз дээ. Тэдэнд үхсэн хүнийг дахин амилуулж мөнгөтэй болох нь чухал юм байна. Хүний сэтгэл, ёс зүй тэдэнд үнэхээр алга байгаад харамсаж байна. Бас гомдолтой байна гэв.

Нас барсанарав гаруй мянганиргэний тэтгэврийг хууль бусаар авчбайсанхэрэг шалгагдаж байна

Бид талийгаач болсон хүмүүсийг дахин “амилуулж” тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг хэргийн талаар албаны эх сурвалжуудаас тодруулсан юм. Цагдаагийн байгууллагаас “Ийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Маш том гэмт хэрэг гэдэг нь тодорхой болсон. Дүүрэг, хороо, аймаг, сумын маш олон төрийн албан хаагч нас барсан хүний тэтгэврийн мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувьдаа завшдаг байсан болохыг илрүүлсэн. Их хэмжээний хохирол улсад учруулсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажил хийгдэж байгаа. Одоогоор тэтгэвэр авч байгаад бурхан болсон арван мянга гаруй хүнийг амьд мэтээр хуурамч баримт бүрдүүлж, батлан даагчийн нэрийг сольж, өөр хүмүүс бичиг баримт бүрдүүлэн авдаг байсан нь тогтоогдоод байгаа. Мөн талийгаач нас барахын өмнө зээл авсан. Тэрийг нь эргүүлэн төлөх нэрийдлээр улсаас онц их хэмжээний мөнгө завшиж байсан байдаг. Хэрэг цар хүрээгээ улам тэлж байгаа. Төрийн албан хаагч нараас гадна салбар бүрийн банкны ажилтнууд төдийгүй батлан даагч хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө авдаг иргэд ч гарч ирсэн. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа” гэв.

Энэхүү гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Уг заалтад "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэсэн заалттай байдаг юм байна.

Э.Баатар