Монгол бөхийн өргөөнд 9-р сарын 6-ны өдөр буюу өнөөдөр 19 йагт "Хүүхэд ирээдүйн эзэд" бүх оддын хандивын тоглолт болох гэж байна.

Энэхүү тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа,МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital. No Name,Pink, Lynx, Zatakt гэх мэт олон хамтлаг дуучид өөрсдийн уран бүтээлээсээ толилуулахаар болжээ.

"Хүүхэд ирээдүйн эзэд" тоглолтоос орж ирсэн мөнгөөр Улаанбаатар хотын зургаан  дүүргийн нэн ядуу айлын 500 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангахаас гадна Монголын  урлаг соёлынхныг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалан дуудаж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ, хамтран зохион байгуулагчаар "Аавуудын алдар" ТББ, ерөнхий ивээн тэтгэгчээр "Бүрх" ХХК, "MS"Studio, "Shine production", "B Sound" ажиллаж байгаа бол мэдээллийн ерөнхий спонсороор "Монголын сайтуудын холбоо", "Гишүүн сайтууд", TV9,TV5,UBS,SBN,ETV гэх мэт бүх телевизүүд, Kiss FM 100.1, FM 95.1, FM 98.5, FM 96.9, FM 103.6, FM 105.5, FM 107, FM 96.3 зэрэг хэвлэл мэдээллийн олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.  

Уншигч та ч гэсэн энэхүү хүмүүнлэгийн үйлсэд оролцох боломжтой юм шүү.

“Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/.