Өчигдөр Хан Уул дүүргийн нутагт дэвсгэрт орших нэгэн барилгын 11 давхараас хүн үсэрч амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл амиа хорлосон хүн нь манай улсад ажиллаж, амьдарч байсан БНСУ-ын нэгэн иргэн байсан талаар цагдаагийн холбогдох албанаас мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр 35 настай Ю нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “KH apartment”-ийн 11 давхраас үсэрч амиа хорлосон байна.

Тэрээр тус хотхонд амьдардаг байсан гэдгийг гэрчүүд хэлжээ. Түүний амиа хорлосон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.