Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярын арга хэмжээг тохиолдуулан есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “Барилга, орон сууц-2013” үзэсгэлэн яармаг болж байна.

 

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг худалдаанд 120 гаруй аж ахуйн нэгж байгууллага шинээр барьсан болон баригдаж буй байр, орон сууц, барилгын материал, түүний үнэ ханшийг танилцуулж байна.

Зохион байгуулагч Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн мэдээлснээр уг үзэсгэлэн нь Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж байр, орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, шинээр баригдаж буй орон сууцны үнэ ханшийг тодорхойлох зорилготой зохиогдож байгаа аж. Түүнчлэн “Барилга, орон сууц-2013” үзэсгэлэн яармагт очсоноор шинээр баригдаж буй болон ашиглалтад орсон орон сууцны талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон энэ салбарын зах зээлд орших барилгын материал, технологийн талаарх цогц мэдээллийг авах боломжтой юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн “Барилга, орон сууц-2013” үзэсгэлэн яармагт оролцож буй компаниудын байр, орон сууцны үнэ, ханшийг өнгөрөгч сартай харьцуулбал харьцангуй багассан үзүүлэлттэй байна.

 

Тиймээс шинээр орон сууц авахаар төлөвлөж буй иргэддээ шинэ болон хуучин орон сууцны үнийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээр танилцуулъя.

 

Шинэ орон сууц

 

Хуучин орон сууц