Анх урлагт "Шуранхай" хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Одоогоос найман жилийн өмнө "Шуранхай" хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь "Ивэлсэн сүү" нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Түүнийг авьяаслаг уртын дууч гэдгийг нь мэдэрсэн сонсогчид хайр, хүндлэлээ харамгүй өгч сэтгэлийн үсгээр дэмжиж ирсэн өдгөө МУГЖ С.Жавхлантай ханилж, гурван хүүхэдтэй болж бүл нэмсэн. Хосуудыг монгол дээл хувцсаа өдөр тутамдаа хэрэглэдэг хэмээн олон ам сайтай байдаг. Тэрхүү хувцсаа дууч бүсгүй урладаг бөгөөд үйлэнд уран гэдгээрээ цахим ертөнцөд шуугиан тариад буй. Хоёр охиндоо урласан хос дээлийг ийнхүү урлажээ.