10-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10-наас өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны эцсээр эрс сэрүүснэ.