Аварга Д.Дагвадорж шагналын хурд дарагджээ. Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-г “Тусгай шагнал”-аар, холбооны ерөнхийлөгч “Алтан од” одонгоор шагнасан. Тэгвэл тэрбээр Япон улсын Нагано мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ.