Энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас эртний занданшуулсан шарил олдсон. Уг шарилыг Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж явсан иргэн анх олж, орон нутгийн захиргаанд мэдэгдсэн байна.

Уг шарил гаднаасаа хагас суусан байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, хонины толгой болон нэг сударын хамт олджээ. Харин салбарын Яамнаас бидэнд шарилыг олдсон газарт нь байлгаж, хүн нэвтрүүлэхгүй байх үүрэг чиглэл өгчээ. Тиймээс цагдаагийн газраас хад орчмын хэсгийг хамгаалалтад аваад байгаа аж.

Н.Чимэг