​Сайн байна танай сайтын хамт олонд юуны өмнө баярлалаа гэж хэлье. Би эхнэртэйгээ суугаад 3 жил болж байна манай эхнэр 25 настай би харин 27 настай. Би гэр бүлийн харилцаанд секс байх ёстой зүйл гэж боддог.

Харин манай эхнэр үүний эсрэг байдаг. Эхэндээ бид 7 хонгтоо 5-6 удаа унтдаг байсан. Харин хэсэг хугацааны дараа 7 хоногтоо 2 удаа ундтаг болсон. Одоо харин энэ тоо улам багасаад байх юмаа. Манай хүн надтай хамт унтахгүй өөр хөнжилд унтаад байх юм. Би энэ харилцаанаас айж байна. Яагаад дургүй байгаа талаар бид 2 ярилцаж үзсэн боловч өөрөө ч тэрийгээ мэдэхгүй гээд байх юм. Би заримдаа “ингэж байхаар бэлгийн хамтрагчтай болдог юм уу” гэж бодогддогч эхнэрээ хуурахыг хүсэхгүй байна.