Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу тавдугаар сарын 1-ний өдрөөс хаах гэж байгаа талаар Дулааны шугам сүлжээ компаниас мэдээллээ.

Халаалт зогссоноор цэцэрлэг сургууль, албан байгууллагууд хүйтэн болох магадлалтай тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж байхыг сануулж байна.

Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийж эхлэх аж.

Эх сурвалж: www.mminfo.mn