СГЗ, Ардын урлаг судлаач, дууны үгийн шилдэг мастер Ж.Бадраа агсны ач хүү, нэрт найруулагч, дуучин Б.Бадар-Ууганы хүү Б.Наранзун урлагтаа хүчин зүтгэсээр яваа.

Тэрбээр Америкт боловсрол эзэмшиж урлагийн салбарт чамгүй хугацаанд ажилласан. БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргаа ажиллаад явахдаа өвөө, аавынхаа нэрийг унагалгүй ихэд мэрйж ажилласан хэмээдэг. Басхүү аавтайгаа адил их хошин нэгэн. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн албанд орохоосоо өмнө хэд хэдэн хүнд дуу хийж өгнө гээд мөнгийг нь аваад идчихсэн байсан. Ажлын хажуугаар хийчихье гэж бодсон ч үнэхээр амжаагүй. Одоо өрөө дарна даа" хэмээсэн удаатай. Ойрд чимээгүй байсан тэрбээр гадуур дотруур яваад байгаа гэнэ шүү.

Хуучин андтайгаа уулзав хэмээн Рагу рамантай хамтдаа зургаа авахуулжээ. Түүнийг UBS телевизийн зохион байгуулдаг “Universe best songs- наадмын шүүгчээр ажилласан гэдгээр нь Монголчууд нэлээдгүй таньдаг болсон.