Хөрөнгө оруулалтын талаар танилцуулна

Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан Төрийн ордны Б танхимд болно.

Түүнчлэн 10:00 цагт гадаадын хөрөнгө оруулагчдад бонд болон хөрөнгө оруулалтын талаар танилцуулах уулзалт Гадаад харилцааны яаманд болох аж.

Нийгэм, эдийн засгийн мэдээллийг өгнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын өнгөрсөн наймдугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр олон нийтэд мэдээлэх юм. Мэдээллийг Үндэсний статистикийн хороонд 11.00 цагт хийхээр болжээ.

С.Оюун сайд салбарын ажлаа тайлагнана

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр 12.00 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнахаар болжээ. Энэхүү хэвлэлийн хуралд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар оролцох юм байна.

Хэлмэгдэгсдийг дурсана

Улс төрийн хэлмэгдэгсдийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд дурсдаг. Ийнхүү хэлмэгдэгсдийг өнөөдөр дурсах гэж байна. Хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр 13.00 цагт төр засгийн удирдлага цэцэг өргөх юм. Мөн 18.00 цагт 1000 залуу Чингисийн талбайд бясалгал хийх аж.

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 17.00 цагт болохоор болжээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 11-нд буюу маргааш Япон улсад айлчлал хийхээр явах юм. Үүнээс өмнө Засгийн газрын хуралдааныг хийж, шийдвэрлэх асуудлаа тодорхой болгох юм. Ерөнхий сайдын хувьд энэ сарын 11-14-ний өдрүүдэд айлчлал хийнэ. Түүнийг ирэхээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 16-нд болох товтой байгаа.