Үндсэн хуулийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 51 гишүүн оролцлоо. Санал хураалт явуулахад, 51 гишүүний дийлэнх нь УИХ-аас батлах тогтоолын төслийг зөвшөөрөн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авав.

Ингэснээр одоогийн УИХ-ын 28 гишүүн хэрхэх вэ гэж УИХ-ын гишүүн Б.Даваасүрэн тодруулахад, УИХ-ын дарга З.Энхболд тэдний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгаа гэсэн хариултыг өглөө.

Мөн Сонгуулийн тухай хууль дахь хувь тэнцүүлсэн гэдэг бүх үгийг хасахаар болов. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн даруй оруулж ирэхийг УИХ-ын дарга үүрэг болгосноор чуулган өндөрлөлөө.