Индонезийн Банггай хэмээх алслагдмал нэгэн тосгонд хөгтэй гэмээр хэрэг болжээ. Нутгийн оршин суугчид загасчид далайд агнуур хийж яваад усан дээр эмэгтэй хүн шиг хэлбэртэй зүйл хөвж явахыг олжээ. Харин тэд үүнийг Тэнгэрээс унасан шүтээн хэмээн андуурж, Тэнгэрийн элч дагина хэмээн нэрийдэж бүүр түүнийг бурхан тахилдаа залан бунхан барьжээ.

Энэ яриа тосгон даяар тарж Тэнгэрийн элчийг харахаар олон хүн ирэх болжээ. Үүнтэй зэрэгцэн цагдаагийн газраас хүмүүсийн дам яриаг шалгахаар очтол тэдний шүтээн нь зүгээр л нэг хийлдэг секс хүүхэлдэй байжээ. Тиймээс цагдаагийхан уг зүйлийг хураан авч, Тэнгэрийн элч ирсэн тухай дам ярианд эцэст тавьжээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8