Амт чанараараа хэрэглэгчдийн таашаалд хэдийнээ нийцсэн МИКС пицца нэг нас хүрлээ. Хамгийн амттай бүтээгдэхүүнийг танд өргөн барих зорилготой МИКС-ийн хамт олон нэг жилийнхээ ойг угтан хэрэглэгч та бүхэнтэйгээ баяраа хуваалцахаар ээлжит бэлгээ задлалаа. Та 9-р сарын 11-ний өдөр буюу энэ Лхагва гарагт пицца дуудлагын 300-300 дугаарт залган МИКС-ийн бүтээгдэхүүнүүдээс захиалсан захиалга бүхэндээ 10%-ийн хөнгөлөлт эдлэх алтан боломжийн эзэн болж байна. Улаанбаатар хот болон Дархан хотын хэрэглэгчдээ барьж буй энэхүү бэлэг нь зөвхөн нэг өдрийн турш явагдана гэдгийг хэрэглэгчдэдээ сануулах нь зүйтэй болов уу. Тиймээс эрхэм хэрэглэгч та Улаанбаатар болон Дархан хотын хаанаас ч гэсэн МИКС-ийн амтат бүтээгдэхүүнээ 24 цагийн турш 300-300 дугаарт залган захиалж, хүргүүлэн авахаас гадна хөнгөлөлт урамшууллын эзэн болоорой. Биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе!

МИКС пицца Жинхэнэ пицца

дэлгэрэнгүй мэдээллийг  www.facebook.com/MixxPizza