Манай улсын иргэн 35 настай Г.Зулцэцэг АНУ-ын Илиноис мужийн Дес Плэйнес хотоос гурван долоо хоногийн өмнө сураггүй алга болсон тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 11-ны өдөр банкны ATM машинаар үйлчлүүлээд 2001 оны Honda Accord машинаараа явсан болохыг мөрдөгчид олж тогтоожээ. Гэхдээ одоог хүртэл цагдаа нар доривтой сураг гаргаж чадаагүй байгаа аж.

Гансүхийн Зулцэцэг нь 2015 онд 11 дүгээр сард АНУ-д болсон сувилагчийн сургалтад оюутны визтэйгээр очжээ. Тэр дараа нь тус улсад үлдэж Ривервүүдийн Солонгос ресторан болон Гленвью дэх сушиний ресторанд ажиллаж байсан байна.Сураггүй болсноос хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд хамт ажиллагсад нь цагдаад мэдэгдсэн гэнэ.

Хамт ажиллагсад нь түүнийг хөдөлмөрч, итгэлтэй ажилчин байсан гэж мэдүүлжээ.

Түүнийг алга болохоосоо өмнө хэд хэдэн танилцах сайтаар үйлчлүүлж байсныг найз нар нь ярьсан байна.

Зулцэцэгтэй холбоотой мэдээллийг Дес Плэйнес хотын цагдаагийн утсаар авч байгаа гэжээ.