Ард түмний мисс өргөмжлөлт Д.Ариунцэцэг дахин нярайлсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гараад байна. Тэрбаар Алтны магнат Ц.Мянганбаяртай нэг гэрт орж хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй салсан.

Эхний амьдрал нь бүтэлгүйтэж Хайрмаа охиноо авч үлдсэн мисс бүсгүй “Алтайн хүдэр” компанийн захирал Базараатай нэр холбогдож нэг гэрт орсон гэлцэж байсан бол түүнийгээ баталж Сингапурт амаржиж дахин нэг охин төрүүлж өгсөн гэнэ.

Тэрбээр энэ талаараа удтал нууцалж байсан ч өөрийн цахим хуудаснаа хүүхдийнхээ зургийг харуулж “Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсний минь хамгийн гайхамшигт аз жаргал” хэмээжээ.