Хэндо Нирмала Таманг болон Пария гэх энэ балба охид одоо найман настай. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд Катманду хотын ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг өрөөсөн хөлнүүдээ алдсан.

Тэд нэг хөлөө алдсан ч гутлын размер нь ижилхэн тул хос гутал авсан ч бие биетэйгээ өрөөсөн гутлаа солин өмсдөг гэнэ.