Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үүнийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн дагуу СЕХ-оос саналаа УИХ-д өргөн барьсан. Асуудлыг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн өчигдөр хуулийн хугацаанд баталсан. Харин бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг алдаа мадаг ихтэй, сонгогчдийг үл ойшоосон мэт сэтгэгдэл төрөхөөр “тахир дутуу” батлав.

Жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог тогтолцоог халж, 76 гишүүнийг сонгодог хуучин тогтолцоо руугаа шилжиж байгаа. Гэхдээ сонгуулийн зарим тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэрийг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзах хуулийн зарчмыг үл тоомсорлон сонгогчдын эрх ашгийг зөрчихөд хүргэсэн юм. Тодруулбал, Монгол Улсыг 76 тойрогт хуваахдаа 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд оноож, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг, Дорнод, Завхан, Өмнөговь тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон тус бүр гурван мандаттай, харин нийслэлийн тойргуудын тухайд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг тус бүр дөрөв, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр зургаан мандат байхаар хуульчиллаа. Ингэхдээ Хөвсгөл, Увс, Завхан, Өвөрхангайн тойргийн дугаар, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчилж, Налайхыг Чингэлтэйтэй, Багануурыг дөрөв хуваагаад Сүхбаатар дүүрэгт жижиглэн тараасан. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг эрх баригчид бүлгийн дарга Б.Гарамгайбаатарынхаа өрөөнд сууж байгаад тойрог болон нутаг дэвсгэрийг нь зөвхөн өөрсдөдөө зориулан өөрчилж орхисон. Үүнийг УИХ-ын гишүүд өчигдөр чуулганы хуралдаан дээр хэрэлдэх, хэлэлцэхийн дундуур ярьж байсан.

Тэгвэл АН-ынхны зурсан зураглал, тойрог хуваарлалтаас болж сонгогчид хохирч болзошгүй байдалтай байна. Тухайлбал, Увс аймгийн хуваарлалтыг дараах шурдарга бус байдлаар хийсэн байх юм.

Өвөрхангай аймаг гурван мандаттай. Тэгтэл АН-ынхны хуваарлалтын бачаар дараах байдлаар сонгох эрхээ эдлэх болчихоод байна. Я.Содбаатар

80000 хүнтэй Увс аймаг 3 мандаттай, тэрнээс дөрвөн мянгаар цөөн хүнтэй Дорнод 2 мандаттай. Гэтэд Дорнодоос бүр цөөн хүнтэй Хэнтий 3 мандаттай байгаа нь шударга бус байгаа юм. Үүнийг Н.Номтойбаяр гишүүн шүүмжлэн хэлж байсан юм.

 

72 000 сонгогчтой Хэнтий аймаг гурван мандаттай, 130 000 сонгогчтой Хөвсгөл аймаг гурван мандаттай, 60 000 орчим сонгогчтой Сүхбаатар аймаг ганцхан нэр дэвшигчтэй байгаа юм.

Үг хэлсэн МАН-ынхан шударга бус байгааг хэлсэн юм. Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “СЕХ хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирсэн. Түүнээс би тойрог зурсан юм биш. Хэнтий аймаг үеийн үед МАН-ын төлөө саналаа өгч байсан. АН-аас гарсан ганц гишүүн нь би. Би Хэнтий аймагт очиж ялалт байгуулна гэж байгаа юм биш. Намайг сонгоно уу байна уу тэр бол Хэнтийчүүдийн асуудал. Би очиж өрсөлдөнө. Та нар шиг гуйж очихгүй. Байх ёстой эрхийг нь би Хэнтийчүүдэд авч өгсөн юм” гэж бухимдангуй хэлж байгаа харагдсан.

Сонгуулийн 76 тойргийг өм цөм авагдсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр, тооны хувьд ч газар нутгийн хувьд ч шударга бусаар хуваарилсан. Энэ чигээрээ АН-ынхан зүтгүүлсээр санал хураалтад олонхоороо түрэмгийлсэн юм. Тодруулбал гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул санал хураалт явуулахад 61.9 хувийн саналаар тогтоолыг дэмжсэн. Үүнээс уншигч та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг хийнэ бизээ.