Дуучин Т.Дэлгэрмөрөнг өчигдөр өглөө гэрийнхээ орцонд хутгалуулсан талаар мэдээлэл цацагдсан. Тэрбээр гэдсэн тус газраа хутгалуулсан бөгөөд түүнийг хутгалсан хүн нь найз нь байсан талаар нэгэн мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс тодруулахад “Би хүнд хутгалуулаагүй, зүгээр байна. Ямар ч тийм юм болоогүй” гэсэн хариултыг өглөө. Тэгэхээр цахим ертөнцөөр тархсан энэ мэдээлэл ташаа мэдээлэл байсан аж.

Дуучин Дэлгэрмөрөн гэрийнхээ орцонд найздаа хутгалууллаа гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Харин тэр даруй “Гэмтэл”-ийн эмнэлэгт очиж, шархаа боолгосон гэх мэдээлэл ч байв. Харин энэ талаар утсаар холбогдож, өөрөөс нь асуухад “Би зүгээр байна. Ямарч тийм юм болоогүй” гэжээ. Уг түүний хамгийн ойрын найз нөхөд нь “ийм зүйл болсон ч нууцлаж байгаа юм” гэж байв.

Н.Чимэг