УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсэд бүртгүүлсэн компани, Швейцарь дахь данс нь илчлэгдсэн. Тухайн үед мартсан хэмээн тайлбарлаж асуудал намжсан гэж хэлж болно. Харин асуудал дахин хөндөгдсөн энэ үед түүнээс цөөн зүйл тодрууллаа.

- Та оффшор дансныхаа талаар тайлбар өгөхгүй юу?

- Албан ёсоор мэдээлэл өгнө. Яг одоо бол өгөхгүй.

- Таны Хятад нэрийг Mr.Leo Shiu гэдэг юм уу?

- Тийм юм байхгүй. Гүтгэлэг юм чинь би яах юм бэ?

- Таныг Хятад гэх юм билээ?

- Худлаа

Тодруулга өгсөнд баярлалаа.