​Сайн байцгаана уу. Би эхнэр охинтойгоо баян цатгалан биш ч гэсэн дутах юмгүй амьдардаг залуу. Энэ жил миний амьдрал азгүйтлээр эхлэж одоо болтол азгүйтэл минь үргэлжилсээр л…

Оны эхэнд цоо шинэ зээлээр авсан машинтайгаа явж байгаад ланд 200-тай мөргөлдөөд шүүх цагдаагаар 4 сар явсны эцэст ланд 200-н эзэнд 30 сая төгрөг, улсад 8 сая төгрөгийн торгуулийн ял төлөхөөр болж ёстой л мөнгөтэй хүний дэргэд мөнгөгүй хүн юу ч биш хууль, цагдаа, шүүх бүгдээрээ тэнд ажилладагийг, төрийн байгууллагын хүнд суртал, хүчний байгууллагын муу муудаа дээрэлхүү занг нүдээрээ харж биеэрээ амссан. Гэвч шантралгүй өрөө дарж дуусгатал, араас нь улсын торгуулийн мөнгө нэхэгдэж 7 хоногийн дотор төлөхгүй бол 3 жил шоронд хорино гэж дарамтлаж эхэллээ. За яахав одоо улсын юмыг төлж барагдуулна талыг нь дуусгаад зүтгэж байтал өнөөдөр эхнэр маань заг хүйтэн өвчтэй байна хэнтэй унтснаа хэл гэж залгалаа. Өнөөдрийн энэ дуудлага үнэхээр хүнд цохилт боллоо. Урьд нь хэд хэдэн удаа сэтгэлээр унаад тасартлаа ууж байсан удаатай ч хүнтэй унтаж хэвтснээ ерөөсөө санахгүй юм. Эхнэр минь намайг хэзээ ч хуурахгүй сайн бүсгүй байгаа. Тэгэхээр би л асуудалтай гэсэн үг үү? Эмчээс асуутал заавал хүнтэй унтаж байж энэ өвчнийг авдаг гэсэн. Мэдэхгүй байгаа ч гэсэн би хүнтэй унтсан гээд хэлчдэг юм билүү. Хүүхэд ханиасаа хэзээч хагацмааргүй байна. Одоо яах вэ? Та бүхэн муулаж доромжлохоосоо өмнө сайн бодож зөвөлгөө өгөхийг бодоорой. 28-тай жирийн л нэг залуу…