​Сайн байцгаана уу. Эмэгтэй хүний зовлон гэдэг эрэгтэй хүнийхээс хэд дахин их байх юмдаа. Би одоо 30 хүрэх гэж яваа. Хар багаас минь нэг залуу олон жил хайрлаж эхлээд суухгүй гэж байсан хэрнээ өдий хүртэл салж чадахгүй л явна.

Ийм бодлоосоо ч болснуу би анхны хүүхдээ авахуулсан. Та бүхэн намайг битгий буруугаар ойлгоорой амьдралын янз бүрийн асуудлаас болоод би огт төрөөгүй хэрнээ нэг хүнээс 3 удаа хүүхэдтэй болж авахуулсан. Шалтгаан бүрийг нь бичих хэцүү юм, тэгэхдэ намайг зөвөөр ойлгож туслана гэж найдая. Хамгийн сайхан зүйл маань бид хоёр саяхан ахиад хүүхэдтэй болсон баярт мэдээг олж мэдлээ. Мэдээж шууд төрүүлэлгүй яахав. Гэтэл би жирэмсэн гэдгээ мэдэхгүй явж байхдаа эмчийн андуурсан шинжилгээний хариунаас болоод Spectiuomyciu гээд маш хүчтэй бэлгийн замын өвчний тариа 4 долоо хоногтой байхдаа тариулчихжээ. Үнэхэр хэцүү байна. Эмч нараас асуухаар урагт нөлөөлөх эрсдэл өндөр гээд байхын. Би одоо яах вэ ийм тохиолдолд орж байсан хүн байна уу үлдсэн жоохон хувьдаа найдад төрүүлдэг юм билээ. Гажигтай хүүхэд төрөх бий гэж маш их айжийна туслаач…