Сүүлийн өдрүүдэд Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүлчдийн нийгэмлэгээс Панамын хуулийн фирм дэх оффшор данстнуудын тухай мэдээллийг задарч нэлээдгүй шуугианыг дэгдээгээд байгаа билээ. Манай улсаас нэлээдгүй нэр бүхий улс уг дансыг эзэмшдэг болох нь илчлэгдсэн. Тэдний нэг нь Кёкүшюзан Д.Батбаяр юм.

Үүнийг сонссон тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж "Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” гэдгээ мэдэгдсэн.

Ингээд өөрийн дансаа шалгуулахаар АТГ-т ханджээ. “Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч” гэж хүсэлтээ өөрөө хүргэж өгсөн гэнэ шүү. Түүнийг уг хүсэлтийг АТГ хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаанд хариу өгөхөө мэдэгджээ.

О.Ариун