Санхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намуун гэх хөөрхөн царай, сайхан биетэй бүсгүй аав МУГЖ Д.Хүрлээгийн “буян”-аар гэнэт олны танил болсон.  Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн кинонд тоглосон билээ.  Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байгаа  тэрбээр хувийнхаа амьдрал өөрчлөлт хийсэн байна.  Тодруулбал тэрбээр MixX хамтлагийн дуучин Гүнчин-Иштэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Үүнийгээ тэрбээр өөрийн “нүүрний ном”-оор энэ сарын 6-ны өдөр баталсан бол өнөөдөр хамт авхуулсан зургаа байршуулсан байна.  

Дашрамд дуулгахад “Тагнуулч аав” УСК-нд Х.Намуун гол дүр бүтээсэн бол  түүний найз залуу хамтлагаараа тус киноны дууг дуулсан байна.  Хосууд  одоогоор “Тагнуулч аав” уран сайхны киноны  дуу болох “Хайраа чи миний сонсдог дуу” дууны клипэнд хамтран ажиллаж байгаа ажээ.  

Уран бүтээлч  хосын цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.

П.Төгөлдөр