Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналаа Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өчигдөр орой Ардчилсан намын УИХ дахь бүлэгтээ хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж, бүлгийн олонхи гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. Бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцож байгаа юм.