Хөөрхөн Мино үрийн зулаа үнэрлээд, өдгөө хоёр жил болж байгаа. Тэгвэл нууцлаг байсан Миногийн хүүхдийн эцэг нь Намууны экс нөхөр аж.

Намууныг Алтны магнат хэмээн алдаршсан Мянганбаяртай нэг хэсэг нэр холбодож байсан ч Мянгаа ахыгаа О.Пүрэвдуламд алддаг Дарханы мисс бүсгүй гэхээр хүмүүс санах биз ээ.

Мянгаа ах нь түүнд багагүй хөрөнгө цацаж, тансаг машин хөлөглүүлэн, эрхлүүлсэн ч тэрбээр Өвөрхангайн алтны магнат Бямбасүрэн гэх залуутай ханилсан байдаг. Тэд нэг хүүтэй болсон ч хоёр тийш болжээ. Харин Бямбасүрэн нь удаа ч үгүй Минотой үерхэж мөн л хүүтэй болсон ч Миногоосоо салсан байна.

Н.Чимэг