Монгол улсад Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос жил бүр иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос MN-25 суваг телевизийн мэдээллийн төвд зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Нийслэлийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бадамханд, МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар оролцлоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” үнэ төлбөргүй Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулагдах юм. Жилдээ ганц удаа зохин байгуулагддаг энэ арга хэмжээ улс даяар 21 аймаг, 6 дүүрэгт нэг зэрэг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг юм. Хуульч, өмгөөлөгчид иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцож байгаа нь Өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, хуульч өмгөөлөгч нь иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч буй нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илэрхийлэл билээ. Тус өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч" ХХН, "Монгол өмгөөлөгч" ХХН, "Адвокат консалтинг" ХХН, "Анта консалтинг" ХХН, "Илч" ХХН, "N and B advocates law firm" ХХН, "Ланд мэн консалтинг" ХХН, "Үнэмлэхүй эрх" ХХН, "Үлэмж партнерс" ХХН, "Веритас Партнерс" ХХН, "Цэц билэг" ХХН, "Хамаг монгол хууль" ХХН, "Монгол зарга" ХХН, "Эрх зүйн ирээдүй" ХХН, "LB партнерс" ХХН, "Монголиан легал коунселлор" ХХН, "Номин товч консалтинг" ХХН, "B and C lawyers" ХХН, Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН, "Финаншэллоо" ХХН, "Хэм консалтинг" ХХН, "Эн энд Би эдвокэйтс" ХХН-үүд болон хуульч өмгөөлөгчид Чингисийн талбайд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх юм.