Онги голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон. Гэвч Цагдаагийн ерөнхий газраас гаргадаг тодорхойлолтоор Цэцэгээ овогтой Мөнхбаяр нь “ялтай” гэж гарсан тул УИХ-д нэр дэвших боломжгүй гэжээ.

Тодруулбал түүнийг 2014.01.21-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 177.2, 185.2-р зүйлийг үндэслэн 21 жил 6 сарын ял оноосон. 2014.04.18-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 297 тоот магадлалаар түүнийг ялласан зүйл ангийг өөрчлөн хорих ялыг 7 жил болгон өөрчилсөн.

Улмаар 2015 оны 11-р сарын 09-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөгдөж суллагдсан ял авч байсан нь ийнхүү нэр дэвших боломжгүй гэж үзжээ.