Одоо 30 настай. Би хүнтэй чин сэтгэлээсээ, урт хугацаанд үерхэж үзээгүй. Яахав, харилцаатай байсан нь байгаа. Нэг удаа дотно харилцаанд орж үзсэн. Тэр залуутайгаа нэг их удаагүй хоёр тийшээ салсан. Түүнээс хойш бараг 2 жил болж байна. Дахиад нэг ч удаа эр хүнтэй болзож бас дотноссонгүй. Би уг нь бүр тийм таг хаалттай хүн биш. Боловсролтой, ажилтай, өөртөө таарсан бие галбиртай. Гэтэл эрчүүд намайг алгасаад намайг тойроод яваад байгаа юм шиг санагддаг.

Би ээлжийн ажилтай болохоор яг үнэндээ хүнтэй танилцах зав алга. Үүнийг манай найзууд ойлгодоггүй. Заримтай нь бүр харилцаагаа бараг тасалсан. Уулзахаар л өөдөөс Найз залуутай болсон уу? оройтлоо, хамаатнууд эр тогтоодоггүй гэж ярьж байхыг хүртэл сонссон. Гэртээ олон эрчүүд аваачиж танилцуулж байсангүй. Заавал хүнтэй суухгүй байлаа гээд муу хүн болчихгүй биз дээ. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай. Суух ёстой хүн нь суух цагтаа л ирнэ гэж л би боддог. Зарим хүмүүс насаараа ганцаараа явах юм шиг явж байгаад л гэнэт хүнтэй суугаад хүүхэдтэй болчихдог. Болох юм болохоо хүрүүл хурдан болдог юм байна л гэж би боддог юм.